Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумын 800 жилийн ойд зориулан Виртуал Хархорумыг (https://ds.ocurus.com, цаашид ВK гэж товчилно) олон нийтэд хүргэсэн нь гайхалтай. Хархорумыг ийнхүү дэлгэцээр амилуулсан нь Монголын эзэнт гүрний түүхийг хүмүүсийн сэтгэлд хоногшуулах биз ээ.
Гэвч сэргээн дүрслэхэд бэрхшээл байна. Түүх, археологи, архитектурын түүх, хот байгуулалтын түүх, шашин судлал гэх мэт асар их баримтыг судалж, тухайн сэргээсэн дүрстэй таарах эсэхийг нягтлах хэрэгтэй. Үүнд урт хугацаа шаардахаас гадна дижиталчлахад их хөдөлмөр шаардах нь тодорхой. Ялангуяа, Хархорум хотоос үлдсэн барилгын археологийн олдвор цөөн тул архитектур, хотыг сэргээх нь ихээхэн бэрхшээлтэй. Мөн ижил материалыг хүмүүс янз бүрээр тайлбарлах нь бий. Хуучны барилгыг сэргээхэд туйлын зөв хариулт байхгүй ч эрдэмтэд олон улсын хэмжээнд энэхүү эхний дижитал сэргээл босголтыг ашиглан хэлэлцэж, эмпирик сэргээн дүрслэлтийг бий болгох боломжтой. Энэ утгаараа энэхүү виртуал сэргээн дүрслэлт судалгааг гүнзгийрүүлэх үндэс суурийг тавьсан гэж үнэлүүштэй.
Сэргээн дүрслэлтийг танилцуулахаасаа өмнө миний бие Хархорумтай хэрхэн холбогдсоноо дурдья. Доктор Мацукава Такэшигийн удирдсан ШУ-ны хүрээлэнгийн цуврал судалгаанд оролцож, 2009 оноос хойш жил бүрийн зун Хархоринд ирж, Монгол Германы хамтарсан Хархорумын малтлага судалгаа, Хархорумын монгол бичээсийн шинэ нээлтийг нүдээр үзсэнээс гадна Эрдэнэ зуу хийдийн доторх Гурван зуугийн барилгын судалгааг хийж, (モンゴル帝国以降のカラコルム木造寺院建築について)(中国語論文、『中国建築史論彙刊』第8輯、中国建築工業出版社、北京、2013年、pp.172‐198)。また、2015年にアメリカ・ヴァンビルド大学で開催された第3回中国古代建築史国際シンポジウムで、「興元閣の建築様式の復元について」(英語論文、Bao Muping, “Multi-story Timber Buildings in Thirteenth-Century Karakorum: A Study on the 300-chi Tall Xingyuan Pavilion“, The Journal of Chinese Architecture History, 『中国建築史論彙刊』第15輯、中国建築工業出版社、北京、2018、pp.343-356)を発表し、会場の学者たちは、これまでに全く知らなかった高さ300尺もある興元閣に高い関心を示し、会議に参加していた清華大学の建築史家、王貴祥先生が一早く復元案を試みた(英語論文、Wang Guixiang, etc., “Recovery Research of Xingyuan Pavilion Built at a Buddhist Temple in Mongol-era (Yuan) Karakorum“, The Journal of Chinese Architecture History, 2018, pp.357-383) зэрэг судалгаагаа танилцуулан, олон улсын хуралд оролцсон эрдэмтдийн анхаарлыг татсан билээ. Урьд өмнө нь мэдэгдээгүй байсан 300 шакү өндөр Синюань асрыг эрдэмтэд ихэд сонирхсоноос Цинхуа их сургуулийн доктор архитектурын түүхч Ван Гүйсян машид сонирхож, хамгийн түрүүнд сэргээхийг оролджээ. (Wang Guixiang, etc., “Recovery Research of Xingyuan Pavilion Built at a Buddhist Temple in Mongol-era (Yuan) Karakorum“, The Journal of Chinese Architecture History, 2018, pp.357-383).
Дээрх шалтгааны улмаас би 13-14-р зууны үед Хархорин хотыг ВК сэргээлтийг сонирхох болсон юм. Сэргээн дүрсэлсэн Хархорум хот дотроос онцгой анхаарал татсан гурван барилга нь (1) Буддын сүмийн Синюань асар, (2) Их хааны ордон, (3) Исламын сүм байв.
(1) Виртуал Хархорумд Монголын архитектурын түүхч, доктор З.Оюунбилэг хатагтай Синьюань асрын сэргээн дүрслэлтийг өөрөө оролцон тайлбарлажээ. Сэргээн дүрслэлтийн гүйцэтгэл сайн болсныг өндрөөр үнэлье. Түүнчлэн, суваргын урд, яст мэлхийний нуруун дээрх чулуун хөшөө бүхий "Хааны зарлигт Синюань асрын хөшөө"-г маш сайн сэргээн дүрсэлж, археологич Ө.Эрдэнэбат тайлбарлажээ. Зөвхөн яст мэлхийн суурь л үлдсэн "Хааны зарлигт Синюань асрын хөшөө" нь энэхүү компьютер графикын (КГ) сэргээн дүрслэлээр илүү бодитой болжээ.

Тодруулбал, Синюань асрын КГ-ын сэргээн босголтын төлөвлөгөө нь 1-р давхрын үндсэн барилгыг 7 кэн хэмжээтэй, гадна талыг нь 5 давхар болгон сэргээсэн нь түүхийн тэмдэглэлтэй нийцэж байгаа юм. Гэсэн хэдий ч 1-р давхрын гол үүдэнд малталтын план зурагт байхгүй гүдгэр хаалга (Зураг 2-ын 1-р давхрын план зурагт хүрнээр тэмдэглэсэн хэсэг) -ыг оруулжээ (Зураг 1).
2-р давхрын план зургийн үндсэн байгууламж нь хааш хаашаа 5 кэн квадрат хэлбэртэй дөрвөн талдаа 3 кэн тагттай аж (Зураг 2-ын 2-р давхрын план зурагт хүрнээр тэмдэглэсэн хэсэг). 3, 4-р давхарт үндсэн байгууламж нь 3 кэн бөгөөд 1 кэн тагт ( Зураг 2-ын 3-4 давхрын план зурагт хүрнээр тэмдэглэсэн хэсэг) дүрсэлжээ. 5-р давхар нь нээлттэй асар хэлбэртэй, дээвэр нь хөндлөн залгаа дээврийг хэрээс хэлбэртэй зөрүүлж зангиджээ. (Зураг 3).


Үндсэн барилгын дээд давхарт гарах тусам талбайг 7-оос 5, 3 кэн болгон өөрчилж, давхар бүрт дөрвөн талд нь үүдний тагт нэмснээр дизайны өөрчлөлт хийх гэсэн зорилгыг ойлгож болохоор байна. Мэдээж ийм аргаар асарт цамхгийн архитектурын уран тансаг дүр төрхийг бий болгоно.
Тэгвэл Синюань асрыг ганган тансаг асарт цамхгийн барилга болгон сэргээн дүрслэх нь зөв үү? Энэ талаар хувийн саналаа дурдъя.
Дүгнэлтээсээ хэлэхэд, Синьюань асрын сэргээн дүрслэлт суварга гэхээсээ зугаа цэнгэл, алсыг харах зорилготой асар болжээ. Суварга юм бол хамгийн дээд давхар нь бурхны баримлыг тавих чухал орон зай болох тул хаалттай орон зай болох ёстой. Энэ сэргээн дүрслэлтээр бол хамгийн дээд давхар нь нээлттэй асар хэлбэртэй орон зай болжээ. Тэгвэл энэ нь "авиран гарч алсыг бараалах" зорилготой цамхаг болж таарах нь .

Үхань дахь Шар тогоруун асар үүний жишээ (Зураг 4). Шар тогоруун асар нь Хятадын түүхэн дэх гурван өндөр асрын нэг бөгөөд Хөх мөрнийг бараалах цамхаг хэлбэрээр баригдсан ба 1980-аад онд төмөр бетоноор сэргээн босгосон юм.
Мөн, сэргээн дүрслэлтээр таван давхар цамхаг боловч давхар бүрийн дээврийг өөрчилж, дээд давхар нь хэрээсэн нуруут дээвэр болжээ. Иймэрхүү суваргын дизайн Сүн, Юань гүрний үед дэлгэрч байсан "Жиэ хуа" (шугам ашиглан барилга, хотын үзэмжийг нарийвчлан зурдаг хятад зургийн арга. Чин мин шан хө тү зураг үүний гол жишээ) зурагт их харагддаг асарт цамхгийн хэлбэрийг дуурайсан бололтой. Жишээлбэл, Юань гүрнийг төлөөлөх уран зураач Гуо Жуншүгийн "Мин улсын эзэн хааны зуны ордон” (Зураг 5. 14-р зуун, Осака хотын дүрслэх урлагийн музей, Япон) бүтээлээс та "хэрээс нуруу" дээврийг харж болно. Энэхүү "Мин улсын эзэн хааны зуны ордон"-д Тан улсын Сюаньзун хааны зуны ордныг дүрслэн харуулжээ.

Түүхэн сурвалжаас үзэхэд, Юань улсын Шандү дахь Хубилай хааны Дай-Ань асар ч мөн ганган тансаг өндөр цамхаг барилга байжээ. Гэвч эдгээр барилгууд зуны ордонд байдаг, барилгын загварын хувьд нийслэл хотын төв ордны улс төрийн сүр хүчнээс зайлсхийж, амгалан тайвныг эрэлхийлсэн байдаг. Юаний ордны зураач Ван Чөнпөнгийн зурсан "Луут онгоцны уралдааны зураг" (Тайбэйгийн хааны ордны музейн цуглуулга) дээр завинд "хэрээсэн нуруут" дээвэр бүхий цамхаг байдаг (Зураг 6).

Дээрх бүхнээс харахад хэрээслэн зангидсан нарийн хийцтэй дээвэртэй уран тансаг асар цамхаг нь ихэвчлэн зуны ордон, зугаа цэнгэлийн байгууламжид ашиглагддаг байжээ.
Тэгвэл хувийн барилгыг авч үзье. Хятадад сэргээн дүрсэлсэн Синьюань асартай төстэй цамхгийн үлдэгдэл байдаг. Энэ нь БНХАУ-ын Шаньси мужийн Ванрун хошуунд орших Фэйюнь асар (Зураг 7, 1506-1521 онд барьсан) болон Чюүфөн цамхаг (Зураг 8, 1870 онд сэргээн босгосон) юм.

Эхнийх нь Тайшань уулын эзэн савдагт зориулсан сүм, дараагийнх нь газрын бурханд зориулсан сүм. Эдгээр нь буддын шашных биш, бомбын шашных болой. Хятадад бурхан өндөр цамхагт амьдардаг гэсэн арш бомбын үзлээр дээвэр нь уран нарийн огтлолцож, тэнгэрт орших Тэнгэрийн ордонг илэрхийлдэг.

Тэгвэл суварганы загвар шашин шүтлэг, улс төрийг хэрхэн илэрхийлдэг вэ?
Эхлээд профессор Ван Гүйсянгийн Синюань асрын сэргээн дүрсэлснийг жишээ болгон үзье. Тэрбээр Сүн улсын барилгын технологийн судар болох "Ин зао фа ши"-гийн дүрэмд заасан хэмжээсийн системийг ягштал баримтлан, сэргээн дүрсэлжээ. Мөн цамхгийн дээд давхрын дээврийг "Хип дээвэр", "Залгаа дээвэр", "Хэрээсэн нуруут" гэсэн гурван хувилбараар үзсэн болно (Зураг 9).

Энэ нь хятад архитектурын дээврийн загварын зиндааг харгалзан үзсэнтэй холбоотой. "Хип дээвэр" дээд зиндааных, "Залгаа дээвэр" дунд зиндаа, "Хэрээсэн нуруут дээвэр” хамгийн доод зиндааных юм. Синьюань асар болбоос Монголын эзэнт гүрний эхэн үед барьсан 300 шакү буддын суварга агаад буддизмыг эзэнт гүрний гол шашин болгоно гэсэн улс төрийн хүчтэй санааг агуулсан тул дээд зиндааны "Хип дээвэр"-ийг хэрэглэсэн байх учиртай болов уу. Гурав дахь хувилбар нь Юань, Сүн улсын үеийн асарт цамхгийн архитектурт түгээмэл байсан "хэрээсэн нуруут" дээврээр дүрслэхийг оролджээ.
Ван докторын сэргээн дүрслэлтэд үндсэн байгууламжийг (үндсэн барилга, тагтан хонгилыг оруулаагүй) 3 кэн хэмжээтэйгээр авч үзсэн нь түүхэн сурвалжид 7 кэн суварга гэсэнтэй огт нийцэхгүй байна. Ван докторын өгүүлснээр, эхлээд 7 кэн тэгш дөрвөлжин суваргаар сэргээхийг оролдсон боловч суваргын харьцаа түүний төсөөлөл дахь Сүн улсын үеийн суваргын дүр төрхтэй таараагүй тул гэрэлт бичээст буй "Дөрвөн талдаа дээвэртэй" гэснийг тагтан хонгил гэж өөрчлөн тайлжээ. Энэ нь үндсэн байгууламжийг гурван кэн дөрвөлжин асарт цамхаг болгон сэргээсэн шалтгаан юм. Доктор Вангийн сэргээсэн дүрслэл нь Сүн улсын үеийн асарт цамхгийн сайн загвар мөн боловч энэ нь Монголын эзэнт гүрнийн эхэн үеийн гоо зүйн таашаалд нийцэх загвар мөн үү? Энэхүү турьхан цамхаг Монголын эзэнт гүрнийг төлөөлөх дэлхий дахинд хүчтэй мэдрэмж төрүүлэх буддын суварга байж чадах эсэх нь эргэлзээтэй.
Миний бодлоор Монголын эзэнт гүрний хамгийн өндөр чухал суваргын загварын төсөөлөл нь Ляо улсын үед буюу 1056 онд (Чин Нингийн 2 он) босгосон, Шаньси мужийн Ин хошуунд байгаа Шагжамүнигийн суварга (Зураг 10-1), (Зураг 10-2) болон Солонгосын Хваннёнса сүмийн есөн давхар суварга (Зураг 11) нь хамгийн боломжийн жишээ гэж үзэж байна.



Ляо улсын Шагжамүнигийн суварга нь 67 метр өндөр, дэлхийн хамгийн өндөр модон барилга юм. Шагжамүнигийн суварга найман өнцөгт хэлбэртэй учир Синюань асрын тэг дөрвөлжин хэлбэрээс ялгаатай боловч эрмэг, бат бөх хэлбэр нь сайн жишээ болж чадна. Өмнөд Солонгосын Хваннёнса сүмийн есөн давхар суваргыг 7-р зууны үед Солонгосын хойгийг нэгтгэсэн Сеондеок хатан бариулсан агааад 225 чи суварга юм. Энэ нь Синьюань асар шиг төр улсыг даатгах зорилгоороо адил юм. Архитектурын хувьд ч 7 кэн, тэг дөрвөлжин, өндөр модон цамхаг гэдгээрээ Синьюань асартай маш төстэй.
(2) ВК-д одоогийн Эрдэнэ зуу хийдийн хэрмэн дотор Их хааны ордныг сэргэн дүрсэлжээ. Мөн уг ордон гурван үндсэн барилгаас бүрдсэн,_гурвуул шулуун шугам дээр зэрэгцэн байрласан зэрэг нь эдүгээгийн Гурван зуу сүмтэй их төстэй юм. Түүнчлэн гол ордон болон баруун, зүүн талын ордныг хонгилоор холбожээ. Хубилай хааны Дадү хотын ордон ч гол ордон болон баруун зүүн ордноос бүрдсэнийг түүхэнд тэмдэглэснээс үзэхэд Монголын онцлог бүхий гол ордны байрлал биз ээ. Тиймээс ВК-ийн Өгэдэй хааны Түмэн амгалан ордны гурван ордныг шулуун шугам дээр зэрэгцүүлэн байрлуулсан нь үндэслэлтэй сэргээн дүрслэл гэж үзүүштэй. Түмэн амгалан ордны газар дээрх хэсгийн архитектурын хэв маягийн тухайд түүхэн сурвалж, малтлагын материал цөөн тул сэргээн дүрслэлийн талаар мэтгэх үндэслэл хомсхон ч өнөөгийн модон барилга болон орд маягийн дээврийг хослуулсан байх магадлал бий. Ордын дээврийн унь шулуун мод учир нумарсан бөмбөгөр байж болохгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Харах нэг жишээ гэвэл, хэдийгээр хойч үеийн боловч 1624 онд Чин гүрний Нурхачи хан Мүгдэнд бариулсан ордны гол орд нь найман талт дээвэртэй байв (Зураг 12. Хориотой хотын эзэн хааны ордны зураг). Энэ нь бас майхны загварыг модон хийцээр илэрхийлсэн жишээ болой.

(3) Азийн архитектур, хот байгуулалтын түүхийн судалгааны ажлын хүрээнд миний бие 2003 оноос хойш Шинжаан Уйгар, Узбекистан, Иран, Туркийн исламын барилгыг судалж ирсэн билээ. Тиймээс ВК дахь исламын сүмийг харлаа. 13-р зуунд исламын барилгыг дорно дахинд авчирсан хоёр зам байв. Нэг нь Төв Азиар дайрсан Торгоны зам бөгөөд энэ нь Монголын эзэнт гүрэнд түүхий тоосгон барилгын технологи, бөмбөгөр орой, шигтгэмэл чимэглэл зэргийг авчирсан юм. Нөгөө нь далайн Торгоны замаар дамжин орж ирсэн бөгөөд Фужиэнь мужийн Чюаньжоу дахь Чинжингийн сүм гэх мэт исламын чулуун сүмийн дурсгалыг үлдээжээ.
ВK исламын сүмийг түүхий тоосгон шигтгэмэл чимэгтэй барилгаар дүрсэлжээ. Албан ёсны түүхэнд исламын гар урчууд Өгөдэй хаанд зориулан зуны ордод нь цэнхэр ордон барьж өгсөн гэж тэмдэглэсэн нь шигтгэмэл чимэглэлийн технологийг нэвтрүүлснийг илтгэнэ. Тиймээс ВК-ийн доторх исламын сүмийг сэргээсэн дүрслэл нь барилгын технологийн хувьд зөв байж болох ч Иван маягийн хаалганы цамхагт нуман хаалга барих ёстой атал модон барилгын хаалга хийж орхижээ. Минарет болон бөмбөгөр орой нь Самаркандын тууриас санаа авсан мэт боловч Самаркандын ихэнх дурсгалыг 16-р зуунаас хойш барьсан учир эртний Бухар хотын дурсгал (Зураг 13) болон Цагадайн улсын удам Могулистаныг үндэслэгч Төглөгтөмөрийн бунхнаас санаа авсан бол дээр байжээ гэж бодов.


Төглөгтөмөр болон түүний хатны бунхан (Хятадын улсын барилгын үнэт дурсгал) (Зураг 14) 1363-1369 оны хооронд баригдсан бөгөөд Хуочэн (тэр үед) Шинжаан Уйгурын Өөртөө засах орны Илигийн хязгаарт одоо ч байна. (Тухайн үеийн нийслэл Алмаликийн ойролцоо)
Дээр дурдсанчлан виртуал Хархорумын хот байгуулалт-архитектур ландшафтын сэргээн дүрслэлт нь дэлхий даяар Хархорумын хот байгуулалт архитектурыг сонирхох сонирхлыг төрүүлж, олон өнцгөөс хэлэлцэх боломжийг шинээр олгожээ. Хамгийн гол нь дүрсээр үзүүлж, санал болгосны нөлөөлөл нь судалгаанд парадигмын өөрчлөлтийг авчрах магадлалтай. Энэхүү сэргээн дүрслэлт бий болсноор олон асуудал хөндөгдөж, нэг хэсэгтээ дэлхийн өнцөг булан бүрт одоогоор бүрэн танигдаагүй Хархорумын талаархи мэтгэлцээнийг өрнүүлэх нь дамжиггүй. Миний бие ч Хархорумыг сэргээх талаар үргэлжлүүлэн бодож болох бололтой.
Дэд профессор Бао Мүпин
Ямато Их сургууль
Орчуулагч: Б.Минжинсор, П.Наранбаяр
Япон эх: http://ja-ms.org/jams_column/「バーチャル・カラコルム」の都市・建築景観の/