-Сонгуулийн сурталчилгаа шувтрах шатандаа орлоо. Төсөөлж байснаас хэр байна вэ?
Миний нэр дэвшсэн УИХ ын сонгуулийн 22 дугаар тойрог тойрох хүрээ том , 122 мянган хүн амтай . Сонгуулийн сурталчилгааны хоногуудад бүгдэд нь хүрч ажиллахыг зорьж байгаа ч давчуу байна л даа . Би өөрөө автобусны буудал , зах зэрэг газруудаар сонгогчидтой уулзаж явлаа . Нийтдээ 12 мянга гаруй хүнтэй уулзсан байна . Сонгуулийн сурталчилгааны өдрүүд дуустал илүү олон хүнд хүрэхийг зорьж байгаа .
-Таныг боловсролын салбарын томоохон төлөөлөл гэж мэднэ . Гэтэл яагаад улс төр рүү орох болов ?
-Би төрийн захиргаа судлаач , олон улсын судлаач мэргэжилтэй . Боловсролын салбарт ч ажиллалаа . Ид хийж бүтээх насандаа явна шүү дээ . Бидэнд дор хаяж 20 жилийн ажлын туршлага байна . Миний зорьж байгаа гол зүйл боловсролыг шинэчлэхэд оршиж байгаа юм . Ирээдүйгээ бэлдэхэд оршиж байгаа гэсэн үг . Мөнгөтэй хүн л улс төрд орох ёстой юм уу . Багш байна гэдэг бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байна гэсэн үг . Улстөрч хүнээс бусдын төлөө гэсэн сэтгэл шаарддаг . Өөрийн жижиг хувийн эрх ашгийг хойш нь тавьж , нийтийн том эрх ашгийн төлөө зүтгэж чаддаг хүнийг улстөрч гэнэ . болгох Энд ёс зүй оршино . Зарчим 700 оршино . Энэ хоёрыг уландаа оюутнуудад гишгэсэн хүнийг бэртэгчин багшаар этгээд гэхээс улстөрч гэхгүй.
-Манайд нэг жишиг гэмээр зүйл тогтчихсон. Нэг намын хийж хэрэгжүүлж байсан ажлыг нөгөө нам нь гарч ирээд орвонгоор нь эргүүлээд хаячихдаг. Сурах бичгийг байн байн өөрчилж шинэчлээд л. Таны хувьд боловсролын салбарт ажиллаж байсан туршлагатай. Тиймээс ч боловсролын шинэчлэлийг углуургаас нь харж байгаа болов уу. Ямар боловсролын шинэчлэл өнөөдөр шаардлагатай юм бэ ?
-Өнөөдөр боловсролд итгэл гэдэг зүйлийг алдчихжээ . Эцэг эхчүүд сургуульд нь , багшид нь итгэдэггүй сургуулийг , багшийг муу гэж үздэг болж . Итгэл байхгүй болохоор итгэлцэл гэдэг зүйл үүсэхгүй . Итгэлцэл байхгүй болохоор юу ч урагшаа явахгүй . Боловсролд хэд хэдэн суурь шинжтэй шинэчлэл хийе гэж зорьж байгаа . Гэхдээ энэ айхавтар хүнд хэцүү зүйл биш . Яагаад урд нь хийгээгүй юм гэдэг гайхал төрүүлэхээр . Бид боловсролын тогтолцоогоор хангалттай тоглож дууссан . Бид боловсролын шинэчлэлд гурван гол цөмийг харж байна . Нэгдүгээрт , багш руу чиглэсэн маш хүчтэй шинэчлэл явагдана . Хамгийн мундаг залуучууд багш болохыг мөрөөддөг нийгэм дэх нөхцөл байдлыг бий болгох нь зүйтэй . ЭЕШ - д 700 - гаас дээш оноо авсан оюутнуудад тэтгэлэг олгож , багшаар суралцах боломжийг олгох хэрэгтэй . Ажлын талбар дээр гараад ирсэн багшийн цалин хөлсийг нэмэх ёстой . Инфляцид нөлөөлөхгүй . Хамгийн гол нь хүн рүүгээ хөрөнгө оруулалтаа татахад болно . Хоёрдугаарт , сурах орчны шинэчлэл . Сайн сургуулийн жишиг гэх зүйл байна . Хэдэн ээлжтэй , нэг анги дахь хүүхдийн тоо хэд байх ёстой юм . Нэг ангид 30 - аас доош хүүхэд суралцах ёстой . Гуравдугаарт , сургалтын агуулга , сурах бичгийн шинэчлэлд анхаарна . Сурах бичгүүд маш замбараагүй сайжруулсан хөтөлбөр , цем хөтөлбөртэйгөө уялдаагүй , гүнзгийрсэн байхгүй сурах бичгүүд ч их. Сургалтын агуулгыг сайд болгон оролдсоор байгаад сүүлдээ багш нар нь ойлгохоо байчихсан . Ажил болж хэрэгжиж байгаа зүйлсийг нь авч үлдээд тогтвортой бодлого явуулахыг л шинэчлэл гэж харж байна . ЖАЙКА олон улсын байгууллага Монголд хандаж сургалтынхаа цөм хөтөлбөрийг 10 жил тутамд нэг өөрчилж бай. Сурах бичгийг таван жил тутамд нэг удаа өөрчилдөг гэж хэлсэн байдаг. Жил бүр сурах бичгээ өөрчилж ирлээ шүү дээ, манайх.
-Сонгогчидтой хийж буй уулзалтууд хэр болж байна . Тэд юу хүсч эрэлхийлж байх юм ?
-Миний харж байгаагаар хүмүүсийн улс төрд итгэл итгэх маш их суларчээ . Монгол Улсын бодлого шийдвэрийг гаргаж ирсэн улс төрийн хоёр гол хүчин болох МАН АН - д итгэх итгэл тун бага болж . Шинэ боловсон хүчин , улс төрийн хүчинд ч итгэхгүй байна . Яагаад гэхээр өмнө нь бие дааж эсвэл цөөнх болж гарч ирсэн хүмүүс дорвитой ажил хийж чадаагүй учраас . Улс төрд итгэхгүй байна гэдэг асуудал шүү дээ . Иргэд улс төрд дургүй гэх атлаа мөрийн хөтөлбөрийг сайн уншиж танилцсан байна . Электорат эвсэл ямар ч бэлэн зүйл амлаагүй . Бэлэн зүйл амладаг чөтгөрийн эргүүлээс гарах цаг нь болсон . Нэг нь бэлэн зүйл амлахаар нөгөөх нь нэмж амладаг байдал хэтийдлээ . Үүнийг нь улсын төсөв , эдийн засаг нь дийлдэггүй . Тэгээд зээл тавина , буцааж өгөх болохоор тусгаар тогтнол эсвэл байгалийн баялгаа өргөж барьдаг . Ийм эргүүлгийг таслах ёстой юм Сонгогчид ажлын байрыг олноор бий болгомоор байна гэдэгт л санал нэгтэй дуугарч байна . -Халамжийн бодлогоос илүү өөрсдөө ажлын байр бий болгож, хөдөлмөрлөж, ажлын байрыг нэмэгдүүлэхийг хүсч байгаатай санал нэг байна. Зөв хүн электорат эвсэлийн мөрийн хөтөлбөрт ажлын байрыг хэрхэн бий болгохоор тусгасан байгаа вэ?
Өнөөдөр том намын мөрийн хөтөлбөрийг харахаар тер өөрөө ажил олгогч мен гэж . Мэдээж төр ажил олгогч мөн . Гэхдээ улирлын шинжтэй ажлын байраар хангаж байгаагаа ажлын байр бий болголоо хэлж байна . Энэ бол өрөөсгөл ойлголт . ЖДҮ - ийг дэмжих замаар тогтвортой ажлын байрыг бий болгох хэрэгтэй . ЖДҮ бизнесийн зээлийн хүүг бууруулах маш өндөр боломжтой . Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна гэсэн Энэ популист амлалт ердөө биш . Зээлийн хүү буураад ирэхээр мөнгөний нийлүүлэлт ихэснэ . Мөнгөний нийлүүлэлт ихсэхээр ажлын байр бий болдог . Энэ бол мөнгө санхүүгийн сонгодог онол . Өнөөдөр хөдөлмөрийн харилцаанд сэтгэл дундуур явдаг хүмүүс их байна . Үйлдвэрчний эвлэл үйл ажиллагаагаа явуулдаггүй . Жижиг , дунд үйлдвэрт ажиллаж байгаа хүний эрх ашгийг хамгаалах тал дээр үйлдвэрчний эвлэл маш сул ажиллаж байна . Бид засгийн эрх авбал дөрвөн жилийн дараа ажилд авна гэсэн зар битүү байвал яах Хөдөлмөрлөх хүч олдохоо байтал шүү дээ . Бид ийм улстөрчид болохыг байна. Энэ бүхэн боломжтой манай улс хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчин сая гаруй л хүн байгаа юм. Энэ хүмүүсийг ажлын байраар хангаж чадахгүй байна гэдэг бодлого буруу яваад байна гэсэн үг. Ер нь цөөнх болсон байлаа ч олонх болсон байлаа ч хоёр өөр янзын тоглолт явагдана. Цөөнх болсон тохиолдолд мэдээж засгын эрх барихгүй сул гишүүд байна. Гэхдээ нэг зүйлийг ярьдагүйг би гайхаад байдаг юм . Эрх мэдэл атгана гэдэг hard буюу хатуу хүч. Гэтэл нөгөө талд нь маш хүчтэй зөөлөн хүч гэж бий. Нөлөөлөх хүчийг ердөө үнэлдэггүй. Гэтэл нөлөөлөх хүч гэдэг маш хүчирхэг хүч шүү дээ. Өөрөө яг шийдвэр гаргаагүй мөртлөө бусдад нөлөөлж бусдөөр шийдвэр гаргуулна гэсэн үг. Нөлөөлөх хүчийг цөөнх болсон улс төрчдөөс шаардах ёстой юм.
-Хэрхэн нөлөөлөх хүч бий болох уу ?
Хэвлэл мэдээллээр дамжиж ард түмэндээ хүрнэ . Японы улс төр судлаач Каба Икогу гэж хүний бүтээлийг уншиж байтал Японы нийгэмд хэн хамгийн эрх мэдэлтэй , хүчтэй вэ гэх асуултыг япон иргэдээс асууж л дээ Хариултад нь нэгдүгээрт хэвлэл мэдээлэл орсон байна . Хэвлэл мэдээллийг Японд хамгийн эрх мэдэлтэй хүчтэй нөлөөтэй гэж үзсэн байгаа юм . Хоёрдугаарт , төрийн алба . Яам , тамгын газрын захиргааны албан хаагчид орж байна . Энэ нь улстөрчдөөс ангид байгаагийн Гуравдугаарт шинж . улстөрчид багтаж байна . Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр хэвлэл мэдээлэл бол хүчирхэг нөлөөлөгч . Иргэдийн санаа бодлыг илэрхийлэгч . Улстөрчидтэй адилхан . Цөөнх улстөрчид хэвлэл мэдээллээр дамжиж амилна гэсэн үг . Мэдээж өөрийн боловсрол , туршлага мэдлэгээрээ хүчирхэг байх ёстой . Ганц гишүүн 100 хүнтэй тэнцэх ажил хийхийг үгүйсгэхгүй . Цөөнх болж байгаа хүн тэнд тоглох ёстой . Өөртөө хатуу бусдад зөөлөн байх ёстой . Тийм хүн шударгаалагчлалгүй зарчимч ажиллах ёстой . Нэг том намын карманд орж өөрийнхөө өврийг түнтийлгэдэг жижиг улс төр хийхгүй . Цөөнх байх тусмаа илүү том улс төрийг хийх ёстой .
-Та гишүүнээр сонгогдвол хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ ?
-Би боловсролын шинэчлэлийг хийнэ . Багшийн тухай хууль , эрүүл мэндийн ажилтны тухай хуулийг санаачилж батлуулна . Бид Боловсролын тухай , Бага дунд боловсролын тухай хуультай . Гэтэл Багшийн тухай хууль , Сургуулийн тухай хууль гэж байдаггүй Энэ бүхэн ердөө өнгөрсөн хугацаанд хүндээ хөрөнгө оруулж ирээгүй гэсэн лүг.ЕД , Жишээ нь , хувийн сургуулиудыг өнөөдөр юу гэж бүртгэх юм . Сургуулийн тухай хуульгүй учраас ямар хуулийн этгээд болох нь эргэлзээтэй . Тэгэхээр ххк , хк , эсвэл ТББ , нөхөрлөл хоршоо бол гэж байгаа юм . Хэзээ ч бид эзэнтэй нь хуулиа хардаггүй . Хууль нь тусдаа , амьдрал нь тусдаа учраас төрийн албан хаагчид авлигажихад их амар . Хуулиа өөрсдийнхөөрөө тайлбарлаад торгодог . Тэр хуулийг амьдралд нь авчраад авлигажих боломжийг нь багасгая гэж байгаа юм . Энэ бол миний улс төрд барьж байгаа зарчим . Нүсэр биш төсөр сэтгэлгээ . од Бид нэн тэргүүнд хүндээ хөрөнгө оруулна . Дэлхийн технологийг түрүүлж эзэмшье гэсэн хоёр дахь цөм хэсэг нь . Хүндээ хөрөнгө оруулаад боловсролтой болчихсон хүмүүс чинь дэлхийн технологийг өөрөө аваад ирдэг . Гуравдугаарт , авлигагүй цэвэр төртэй болно гэж байгаа . Зөв хүмүүс удирдаад ирэхээр авлигагүй болно . Төрийн захиргааны албыг улс төрийн хүлээснээс нь ангижруулна гэж байгаа юм . Бид төрийн эрх баривал нэг ч албан хаагчийг ажлаас нь халахгүй . Дөрөвдүгээрт , бид байгальтай ойр хөгжлийн загварыг ярьж байгаа . Тэр нь нүүдлийн соёл иргэншил дээр суурилсан үүнийгээ хайрлаж хамгаалсан бэлчээрийн зөв бодлого барьсан . Ногоон хөгжлийг хүчтэй хийе гэж байгаа юм . Тавдугаарт , баялгаа зөв удирдъя эдийн засгаа төрөлжүүлье . Харьцангуй давуу талаа ашигласан эдийн засгийн хөгжил рүү оръё гэж байгаа юм .
Б.Номин-Эрдэнэ