Аравдугаар сард болох орон нутгийн сонгуультай холбоотойгоор ХҮН намаас өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр орон нутгийн удирдлага, хотын даргыг Ерөнхий сайд санал болгож, томилох асуудал яригдаж байгааг тус нам эсэргүүцэж байгаа аж.

Тэдний зүгээс хотын дарга, аймгийн удирдлагыг иргэд өөрсдөө сонгох ёстой гэж үзэж байгаа бөгөөд тэд нийслэлийн намын хорооны даргаараа олон улс судлалын доктор, Шинэ Монгол сургуулийн гүйцэтгэх захирал асан П.Наранбаярыг сонгосон байна. Тиймээс орон нутгийн сонгуульд ХҮН нам ялбал, П.Наранбаяр хотын дарга болгоно гэлээ.

Тус намын зүгээс хүнд ээлтэй, аз жаргалтай хариуцлагатай, зөвхөн хотынхоо төвд хөрөнгө оруулдаг бус нийт хотоо ижил боломжоор, ижил ногоон байгууламж, аюулгүй орчноор хангадаг хотын даргатай болохыг хүсч буйгаа илэрхийллээ.

Эх сурвалж:http://ubn.mn/r/5454?fbclid=IwAR1mgVstm30879hYyxspeE9UYvQRL53mWasnIM7X5MGBdXagPpyXN9WVQTE