"Нарантрейд" ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Болдхэт гуайг ажилтнуудынх нь хамт Хангарьд ордонд НИТХ-ын төлөөлөгч Доноровын Гантулга - Gantulga Donorov-ын хамт урьж уулзав.
Уулзалтад БЗД-ийн 25-р хорооны засаг дарга Avirmed Otgonbayar, БЗД-ийн ИХТ Do Battsetseg, БЗД-ын 6-р хорооны оршин суугч Магсар Базаррагчаа - Magsar Bazarragchaa, Б.Халиун нар байлцлаа.
Баянзүрх дүүргийн 6-р хороо 0-6 насны 2000 орчим хүүхэдтэй. Улсын 2 цэцэрлэгтэй. Улсын цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүд хувийн цэцэрлэгт явдаг боловч тухайн цэцэрлэгүүд нь ихэвчлэн орон сууцны 1 давхарт байрладаг тул хүүхдүүдэд гадаа гарч тоглох боломж байдаггүй.
21-р сургуулийн урд байрлах сургуулийн зориулалтаар олгосон "Нарантрейд" ХХК-ийн эзэмшлийн 19,980 мкв газарт юу барихаар төлөвлөж байгааг бид тодруулав.

Нарантрейд ХХК тус газарт 2022 оны 9 дүгээр сар гэхэд ногоон байгууламж бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа бидэнд мэдээллээ. Мөн төлөвлөлтийн зураг, бүтээн байгуулалтын хугацааг харуулсан самбарыг энэ сард багтаан байрлуулж, оршин суугчдад мэдээлэл өгөхөөр болов. Тус газрыг зориулалтын дагуу ашиглуулахад бид иргэдийн дуу хоолой болон хяналт тавьж ажиллах болно.