Компьютеийн флоппи дискийг зохион бүтээснээрээ дэлхийд алдаршсан Японы нэрт зохион бүтээгч доктор Накамацүгийн бий болгосон COVID-19-ээс илүү найдвартай хамгаалах Коронахаалтыг Монголд "Оюуны хүрээ" компани үйлдвэрлэв. Миний зүгээс тавьсан саналыг хүлээн авч, сайжруулан бүтээж, шуурхай үйлдвэрлэсэн Х. Ганбаатар -таа талархал илэрхийлье. Монголчууд минь энэ гамшигт вирусээс хол байг!

КОРОНАХААЛТЫН ДАВУУ ТАЛ:
• Коронавирус нүд, хамар, амаар дамжин халдварладаг. Коронахаалт нь эдгээрийг нэгэн зэрэг хамгаалах боломжтой.
• Даавуун маск вирус, нянгийн нэвтрэлтийг 70 хувь орчим хамгаалдаг бол энэхүү хаалт нь плёнк учир 100 хувь хамгаална.
• Коронавирусын халдвар гадаа орчинд бус барилгын дотор, хаалттай орчинд илүү халдварладаг. Коронахаалтыг гадаа бус барилга байшин дотор хэрэглэх зориулалттай тул эрсдэлтэй орчинд таныг илүү хамгаална.
• Даавуун маск амьсгалд норж, удаан цагаар хэрэглэх боломжгүй болдог бол Коронахаалт норохгүй, удаан хугацаанд тайлахгүй хэрэглэх боломжтой.
• Спиртээр арчиж цэвэрлээд олон дахин (10-аас дээш хоног) ашиглах боломжтой.
• Аманд наалдалгүй нүүрийг бүхэлд нь хаасан тул ярихад саадгүй. Тиймээс зүүсэн чигээрээ ажлаа хийх боломжтой. Өдөрт олон хүнтэй уулзан ярилцдаг хүмүүс, эмч, багш, банк, үйлчилгээний ажилтнуудад хамгийн тохиромжтой.
• Коронахаалтыг хэрэглэсэн үед гараараа нүүрэнд хүрэх боломжгүй учир вирусын халдвараас илүү сайн сэргийлнэ.
• Нүдний шил цантахгүй. Хаалтан доогуур агаар орох тул амьсгалд цантахгүй.
• Нүүрэнд шууд хүрэхгүй тул эмэгтэйчүүдийн нүүрний будаг арилахгүй.
• Хаалт нүүрийг маск шиг далдлахгүй тул царай сайн харагдана. Энэ нь дохионы хэлээр ярьдаг хүмүүст давуу тал олгоно.
• Коронахаалтад тэмдэглэгээ хийхэд хялбар учир өөр хүнийхтэй андуурч хольж хэрэглэхгүй
• Гар хатаагчийн салхиар гарт наалдсан вирус хийсч нүдэнд орох аюултай байдаг бол Коронахаалтыг хэрэглэснээр ийм эрсдэлгүй болно.
• Коронахаалтын дотор агаар хүний биеийн болон амьсгалын халуунаар халдаг учир вирус доод хэсгээс нэвтрэх эрсдлийг багасгадаг.
Коронахаалтын ширхэгийн үнэ 4000 төгрөг. Бөөний үнэ 3000 төгрөг.
Холбоо барих утас: 9696-8089