2021 оны 1 сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурал цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдав. Тооллогын комиссыг даргалж, Magsar Bazarragchaa, Товчинсүрэнгийн Ёндонжамц - Tovchinsuren Yondonjamts нартайгаа халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хамгаалалтын хувцастай танхим болон машин дотроос онлайнаар оролцсон төлөөлөгчдөөс санал цуглуулав.

Сонгууль нууц санал хураалттай байдаг. Нууц санал хураалтыг онлайнаар авч болохгүй тул төлөөлөгч нарыг машинд нь суулган санал авсан нь шинэлэг байлаа. Бид #НүсэрбусТөсөр байдлаар их хурлаа зохион байгуулав. Энэ бол соёл, бахархал.

УИХ болон шат шатны төрийн бодлого, шийдвэрт оролцож буй улстөрийн хүчний хувьд хуулиа хүндэтгэн, эв нэгдлээ баталгаажуулж Улаанбаатар хот болон орон нутгаас 73 төлөөлөгч, 47 ажиглагч, нийт 120 төлөөлөгч оролцов. Улс төрийн зөв шинэ жишгийг тогтоож буй анд нараараа бахархана.