
Зөв хүн-Электорат эвслээс Баянзүрх дүүргийн 22-р тойрогт (4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26-р хороо) нэр дэвшихийг зөвшөөрсөн Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоол гарав. Энэхүү тогтоолд үндэслэн миний бие Сонгуулийн хандивын дансаа өнөөдөр ХААН банкинд нээлгэлээ. Таны дэмжлэг, таны итгэлийг би зүтгэлээр хариулна. Зөв бүхнийг гольдролд нь оруулж, зөв газарт зөв хүнээ байршуулж, САЙН-ыг тогтоох цаг ирж байна. Таны сэтгэлийн дэм, дэмжлэг бидний ХҮЧ.
Жич: Хуульд заасны дагуу хувь хүн 5 сая хүртэл, албан байгууллага 20 сая хүртэл төгрөгийн хандив өгөх боломжтой. Хандиваа шилжүүлэхдээ овог нэр, регистрийн дугаар, орлогын эх үүсвэрээ (ж нь: цалин, бизнесийн орлого гэх мэт) тодорхой тайлбарлаж шилжүүлээрэй.
Танд баярлалаа.
Пүрэвсүрэнгийн Наранбаяр