Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул Г.Пүрэвсүрэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Т.Туяамаа нарын дунд хүү болон мэндэлсэн. Миний эцэг энэ л сайхан нутгаас төрсөн эгэл нэгэн сэхээтэн эмч, клиникийн профессор хүн. Ээж минь мөн л эмч. Тэд эмч хүний сэтгэлээр "Чи эгэл амьдралыг мэдэх тул зөв бодлого гаргаж, чин сэтгэлээсээ ажиллаарай" гэж захисан юм.  Надад итгэл хүлээлгэсэн аав, ээж, хайрт гэргий болон иргэдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулах болно.