Баянзүрх хоёр хором-Онгоцны хөшөө

Дэлхийн хоёрдугаар дайнд Монгол улс ЗХУ-тай холбоотон улсын хувьд оролцож, өөрийн чадал хэмжээнд ихээхэн тусламж үзүүлсэн юм. Монголын ард түмний хандиваар үйлдвэрлэсэн танк, байлдааны онгоц Берлинийг эзлэх тулалдаанд оролцжээ. Танк нь одоо Зайсангийн доор байна. Онгоцонд зориулсан дурсгалын хөшөө Баянзүрх дүүрэгт сүндэрлэнэ. Яг энд 1925 онд онгоц газардсан нь Монголын хувьд анхных байв. Ах дүү Райт нар 1905 онд дэлхийд анх онгоцоо урт замд амжилттай туршсан гэхээр бид орчин үеийн ололттой тийм ч удалгүй танилцсан хэрэг. #Баянзүрх_хоёр_хором http://naranbayar.mn/

Posted by Пүрэвсүрэнгийн Наранбаяр-Naranbayar Purevsuren on Saturday, May 9, 2020