Хэд хоногийн өмнө Заяабаатар (Zayabaatar Dalai) багшийн албан өрөөнд ороод гарав. 15 ботиор гарсан “Монгол хэл судлал” цувралыг гардан авлаа. Монгол хэл судлал, хэл шинжлэлийн 40 эрдэмтэн нийлж бичжээ. Манай хэл шинжлэлийн судалгааны өнөөгийн түвшинг илэрхийлсэн үнэхээрийн уншууртай, мэдүүштэй бүтээл болжээ. Бичиг цаастай зууралддаг хүн бүр энэ цувралыг уншаасай.

“Монгол хэлний түүх” гэсэн 4-р ботийг хамгийн түрүүнд сонгоод гадуур дотуур явахдаа уншаад явж байна. Цаг үеийг тодорхойлсон цуврал бүтээлийг эрхлэн гаргасан Заяабаатар багш болон эрдэмтдэдээ баяр хүргэе. Судлаач хүмүүн ийм л бүтээлийг туурвиж байж Монгол хэмээх соёл иргэншилд томоохон хувь нэмрээ оруулна. Эрдэмтэн судлаачдадаа томоос том БАЯРЛАЛАА.  

“Ер нь манай хэл чинь нөгөө юу яагаад ингээд ирчихсэн юм байнашт…”