Шавь ирлээ. Шинэ Монгол сургуулийн 16-р үеийн төгсөгч Л.Дөлгөөн (Yaminari Kaminari) Сингапурын Наньяны технологийн дээд сургуулийг IT инженерээр төгсчээ. Дөлгөөн маань 12-р ангиа төгсөхдөө Физикийн олон улсын олимпиадаас мөнгө, хүрэл медал авч байсан юм. Наньяны технологийн их сургууль (NTU)  дэлхийд QS ранкингаар 12-т ордог нэртэй сургууль. Амралтаараа Монголд ирсэн шавь маань 6-р сарын 21, 28, 7-р сарын 5-нд Good school, Дэкирү-Япон хэл сургалтын төв-д үнэ төлбөргүй хиймэл оюуны тухай сургалт орохоор болов. Монголын залуу үе үнэхээр ажил хэрэгч, зөв үзэл бодолтой болжээ. Шавиараа бахархав. Өнөөдөр хамтдаа ярилцсан лайвыг үзээрэй. Зүймэл Ном-оо Дөлгөөндөө барив.