Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын Хүний хөгжлийн хороо Нийслэлийн Хүнс, ХАА, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтэст очиж ажиллав. Тус хэлтсийн дарга Золжаргал бидэнд мэргэжилтнүүдтэйгээ хамт ажлаа танилцуулав. Нийслэлийн Засаг дарга 74 төрлийн худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг цуцалж, төрийн зохицуулалтыг цөөлсөн нь олны талархлыг хүлээсэн. Энэ ажлыг уг газар гардан гүйцэтгэжээ.

Бид чиг үүргийн давхцлыг арилгах, ажлын үр нөлөөг дээшлүүлэх талаар нухацтай ярилцав. НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны зүгээс Засаг даргын богино, дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн санал зөвлөмжийг өгч ажилладаг юм.