Өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын Хүний хөгжлийн хороо хуралдав.

Бид Засаг даргын зөвлөлөөс дэмжигдэн орж ирсэн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Ийм үйлдвэрийн газар хоёрыг нэмэн байгуулж, сургууль цэцэрлэгийн хүүхдийн мах, ногоог нийлүүлэх ажлыг зохион байгуулах саналыг Засаг дарга оруулж ирсэн хэрэг. Хорооны гишүүн төлөөлөгч бид үүнийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэсэн шийдвэрийг гаргав. Үүний үндэслэл нь,

1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1-т заасан заалттай зөрчилдөх магадлалтай.

2. Засаглалын асуудал байна. Асуудалд хамгийн их хамааралтай Нийслэлийн боловсролын газар энэ талаар саналаа ирүүлээгүй. Тэднээс санал, мэдээллийг зайлшгүй авсан байх шаардлагатай.  

3. Зорилго, үндэслэл нь сул байна. Улаанбаатар даяар сүлжээгээ оновчтой ажиллуулж, хоол хүргэлтийг чанартай саадгүй хүргэж байгаа хувийн хэвшлийн туршлага зөндөө бий. CU гэх мэт газраас бид суралцах ёстой. Түүнээс биш өөрсдийгөө ингээд данхайлгаад, шинэ нэгж байгуулаад зардлаа нэмэгдүүлээд байх шаардлагагүй.

4. Хүүхдийн мах, ногоог аливаа нэмэлт зардалгүйгээр аль болохоор хямд хүргэж, хүүхдэд чанартай сайн хоолоор үйлчлэх нь төрийн үүрэг. Төрийн өмчтэй ААН махны чэйнж шиг өөрийн хувиа нэмээд ажиллаад байж болохгүй.

Дээрх саналыг Хүний хөгжлийн хорооны гишүүд гаргаж, төслийн саналыг дэмжилгүй буцаалаа. НИТХ-ын хуралдаанаар энэхүү дүгнэлтийг танилцуулна.