Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын Хүний хөгжлийн хороог даргалж хуралдуулав. Бид өнөөдөр энэ сарын 30-нд болох нэгдсэн хуралдаанаар оруулах "Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам"-ын төслийг хэлэлцэв. Баярчимэг, Мягмар, Отгонболд төлөөлөгч нараас ажил хэрэгч саналууд гарсныг журмын төсөлд тусган чамбайруулах ажлыг бид нэгдсэн хуралдаанаас өмнө хийж амжуулах ёстой.

Улаанбаатар хот худалдаа, үйлчилгээний 74 төрлийн зөвшөөрөл, батламжийг хүчингүй болгож, "Онлайн бизнес төв"-д бүртгүүлснээр шууд эрхлэх боломжтой болж буй. Ингэснээр төр талаас шаарддаг бичиг цаасны ажил даруй 3 дахин буурч байгаа ажээ. Бүртгүүлснээр бизнесээ эхлүүлж болох ч галын аюулгүй байдал, байгал орчин, хүнс, худалдааны стандартыг хангах нь зүйн хэрэг. Энэ харилцааг нийтлэг журмаар зохицуулах болно.

Иргэний худалдаа үйлчилгээ эрхлэлтийг илүү таатай байлгах, журмаар зохицуулах харилцааг илүү тодорхой байлгахад бидний санал чиглэж байв. Хотын иргэд хэний ч дарамтгүй хариуцлагатай бизнес эрхлэх боломжоор хангагдах ёстой билээ.