Дарханы зам муу. Төмөр замыг сонгов. Вагон цагтаа хөдлөв. Үйлчилгээ сайн. Нэг купейнд сайхан ахмадуудтай таарч хууч хөөрөлдөв. Цаг үеийг залуус биднээс ч илүү мэдэж, уншиж судалсан байх юм. Оюунчимэг гуай филармонид, Нямдорж гуай төмөр замд, Пүрэвсүрэн гуай Дарханы цементийн үйлдвэрт ажиллаж байжээ.

Дарханд бараг 40 хэм хүрэх шиг болов. “Манай газрын хэвлийд төмрийн хүдэр их болохоор зундаа илүү халуун, өвөлдөө илүү хүйтэн болдог байх” гэж буудлын хөвгүүн бидэнд өгүүлэв. Зочид буудалдаа төвхнөчхөөд Бурхны цэцэрлэгт хүрээлэн, Өргөө төвд очив. Хотын стресс тайлагдаад эхнэр, охин хоёр жаргалтай.

Маргааш Дарханы залуучуудын театрт 10:30-аас  ХҮН нам-ын #залуухүнклуб-ын уулзалттай. Одоо ингээд 20 цагт Дархан 50 талбайд нээлттэй уулзалттай. Хамтран зүтгэгч анд залуус маань ирчихсэн байгаа. Тэдэнтэй тэнд уулзана. Аан бас, Сайн Сургуулийг Таны Дэргэд ТББ - The Good School Near You NGO-ийнхаа ажлаар маргааш Цайхун сургуулийн захирал болоод Дарханы боловсролын газрынхантай уулзаад нийслэл рүү төмөр замаараа харина даа. Аялал, ажил бүр сайхан улстай учруулдаг аа.