ХҮН намын бүлгийн хуралдаан болов. Бид ирэх долоо хоногийн Даваа гарагт болох Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцэх 15 асуудлаар асуулга тавьж, Засаг даргын тамгын газар, ажлын албаны албан тушаалтны тайлбарыг сонсож байна. Нэг асуудлыг нь онцолъё.

Орон нутгийн зээллэгийн хүрээнд 100 сая ам.долларын зээлийг Дэлхийн банкны харьяа Олон улсын санхүүгийн корпорациас авах гэж байгаа юм байна. Энэ бол их мөнгө. Энэ бол зээл. Энэ бол хариуцлага. Иргэдэд мэдээлэл, тайлбар өгөх нь туйлын чухал. Уг зээл нийтийн тээврийг хөгжүүлэх, төрөлжүүлэхэд ашиглагдахаар төлөвлөгджээ. Зээл ямар өгөөж өгөх, хэрхэн буцаах вэ гэсэн эдийн засгийн тооцоо хамгаас чухал.