Хэд хоногийн өмнө хятад хэлний дуун хөрвүүлэгч нар манай төвд айлчлав. Х.Баатархүү (Herokhuu Hero) Б.Гэрлээ (Bat-Erdene Gerel) нарын шинэхэн номыг гардан авлаа.  Х.Баатархүү 2022 онд “Улаанхүү”, “Монгол Хятадын биеийн тамир спортын харилцааны түүх” хэмээх онц сонирхолтой хоёр ном туурвижээ. Улаанхүү бол ӨМӨЗО-ныг байгуулсан түүхэн хүн. Энэ хүний намтар түүхийг судалгааны эргэлтэд оруулж буй нь туйлын ач холбогдолтой. Биеийн тамир, спортын харилцааны түүхийг Баатархүү бичихдээ олон ховор гэрэл зургийг ашиглажээ. Анх удаа олон нийтэд танилцуулагдаж байгаа зураг ч бий гэж надад өгүүлэв.

Б.Гэрлээ орос, хятад хэлнээс тэгш орчуулдаг нэрд гарч яваа орчуулагч. Түүний тун сайхан орчуулсан Мо Яний номуудыг уншиж байв. Хэзээ нэг цагт уулзан танилцана даа гэж боддог байлаа. Золоор өнгөрсөн сард болсон номын баяраар танилцав. Түүний орчуулсан алдарт газар зүйч Обручевийн 19-р зууны сүүлчээр Монголоор аялсан тэмдэглэл, мөн манж хятад элч нарын 17-оос 20-р зууны эхэн үе хүртэл Монголоор аялсан тэмдэглэлийг хүлээн авлаа. Орчуулгыг харлаа. Маш сайн судалсан нь харагдаж байна. Судлаачийн хэмжээнд алдаа мадаггүй орчуулсныг харахад бахархмаар. Номуудаа цаг гарган уншина даа.

Дэкирү-Япон хэл сургалтын төвGood school

Сайн Сургуулийг Таны Дэргэд ТББ - The Good School Near You NGO