Амралтын өдөр "Хэрсүү сонсогч" подкастад (Хэрсүү Сонгогч Попкаст) оролцов. Гурван бүсгүйд байцаалгав. Үнэхээр хэрсүү юм гээч. Бид улс төр, намуудын үйл ажиллагаа, орон нутаг, нийтийн тээвэр, хөдөлмөр халамж гээд өргөн сэдвээр ярилцлаа. Зочноор оролцсон миний хувьд туйлын сонирхолтой байв. Ийм ярилцлага сонсогчид хүрнэ гэж найдаж байна. Сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд талархал илэрхийлье.