Global Education Forum-д оролцов. Зайсан Хиллийн том танхимыг дүүргэсэн оролцогч нар иржээ. Энх-Амгалан Лувсанцэрэн сайд боловсролын шинэчлэлийн талаар илтгэл тавилаа.

Форумын панелистийн хэлэлцүүлэгт оролцов. Хэлсэн саналаа түүвэрлэж тэмдэглэв. Бүрэн эхийг пэйж хуудаснаас нь хараарай.

1. Боловсролын салбарт сайн багшийн нөөцтэй болохын тулд либералчлах шаардлагатай. Гадаадад их сургууль төгссөн мундаг залууст хялбаршуулсан журмаар багшлах эрхийг олгоё. МУБИС зэрэг сургууль дээр тэдэнд зориулсан богино хугацааны дидактикийн сургалтыг зохион байгуулъя. Эс тэгвэл 2030 он гэхэд мэргэжлийн багш нарын гүнзгий дутагдалд орно гэсэн судалгаа бий.

2. Суурь боловсролын  төгсөлтийн шалгалтыг чанартай сайн авъя. Харин 5-р ангийн улсын шалгалтыг болиулъя. Хүүхэд 6-р ангид ормогцоо 16 төрлийн хичээл үзэж эхэлдэг нь арай л дэндэж байгаа  юм. Үүнийг аажим шилжүүлдэг болох хэрэгтэй.

3. Боловсролын тэгш байдлыг хангахад цахимжилтаас гадна сурах бичигт туслах хэрэгсэл  буюу бие даан суралцах номуудыг олноор нь гаргаж тараамаар байна. Сурах бичгийн хангамж, бодлого ч үүнтэй уялдах хэрэгтэй.