“Гайхамшгийг бүтээгчид” цуврал номоо ирж танилцуулсан доктор Сарнайд (Sarnai Battulga) баярлалаа. Хэд хоногийн өмнө болсон номын нээлтэд нь Булган аймагт явж таараад очиж амжаагүй юм. Байгаль орчны сэдвээр хүүхдэд хэрэгтэй ном бичсэн болохоор очих санаа байсан л даа.

Эдгээр номууд нь эрчим хүч, ус, бохирдол хогны асуудлыг маш ул үндэстэй боловсруулж хүүхдэд сонирхолтой хэлбэрээр бичигджээ. Зөвхөн хүүхэд ч биш эцэг эхчүүд ч гэсэн хүүхдэдээ өөрсдөө уншиж өгөнгөө мэдлэгээ бататган системжүүлэх боломжтой юм.

Японы NHK tv-д “Хүүхдийн мэдээ” гэдэг нэвтрүүлгийг олон жил хөтөлсөн Икэгами Акира гэж мундаг нэвтрүүлэгч байв. Энэ хүн томчуудын хэрэглэдэг нэр томъёог уйгагүй тайлбарласаар түүнийгээ дараа нь ном болгон хэвлүүлэхэд том жижиггүй бүгд хошууран авч, бэст сэллэр болжээ. Аливааг төсөрхөн сэтгэж, хялбар энгийн болгох тусам үнэнд ойртож, мэдлэг цэгцэрдэг. “Гайхамшигийг бүтээгчид” номд ийм “гайхамшиг” нуугдаж байна.

Дэкирү-Япон хэл сургалтын төв

Сайн Сургуулийг Таны Дэргэд ТББ - The Good School Near You NGOGood school

Гайхамшгийг бүтээгчид