Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалтай (Batjargal Mishka) уулзаж, шинэ бүтээлээ (Зүймэл Ном) барингаа санал солилцож суув. Нутаг усаа хайрладаг, Архангайнхаа боловсрол, ирээдүйн хөгжилд санаа тавьж явдаг түүнтэй уулзахад таатай байдаг.

Good school байгууллага 2022 оны 2-р сарын 7-ноос 6-р сарын 6 хүртэл “Хүүхэд бүрд тэгш боломж-2022” төслийг Архангай аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн юм. Төсөлд Архангай аймгийн бүх сумд болон аймгийн төвийн 20 сургуулийн 800 хүүхэд хамрагджээ. Нийслэлийн төрийн болон хувийн өмчийн сургуулиудын 20 багш хичээлээс гадуурх цагаар онлайн хичээл заав. 4 сар үргэлжилсэн онлайн хичээлийн явцад хүүхдүүд шантрах, ядрах, сургуулийн арга хэмжээтэй давхцах зэрэг асуудлууд гарч байсан ч Засаг дарга болон аймгийн БШУГ, сургуулийн захирлууд тууштай дэмжсэний дүнд бид ямартаа ч бага ч атугай үр дүнд хүрэв.

ЭЕШ гэдэг боловсролд оруулсан хөрөнгө оруулалт, хүчин чармайлтыг илэрхийлдэг нэг гол үзүүлэлт. Үүнд системтэйгээр бэлдэхэд өнөөгийн ахлах сургуулийн гол зорилго оршмуй. Ажиглаад байхад амин чухал зүйл нь багш сурагчдын хандлага. Үүнийг бүрдүүлэхэд сургууль эцэг эхийн ойлголт хамтын ажиллагаа сайн байх ёстой.

Өнөөдөр математикийн ЭЕШ-ыг улсын хэмжээнд жагсаасныг харлаа. Уг нь ингэж жагсаах нь өрсөлдөөнийг дэвэргэдэг гэж үздэг ч аймгуудын дунджийг Үнэлгээний төв нэгэнт зарладаг тул хүмүүс эксел дээр жагсаагаад харчихдаг юм л даа. Архангай аймаг математикийн дүнгээрээ нодлин жил улсад 12-т жагсаж байсан бол энэ жил 6-д орж иржээ. Математикчдын өлгий нутаг ийм л байх ёстой. Улам өндөр амжилтыг хүсэн ерөөе.