Samandariin Tsogtbayar ах утсаар ярив. "Өгөх ном байна,  1-р сургуулийн урд хүлээж бай". 5-р сарын 31-ний хүүхдийн баярын өмнөх өдөр тул талбай дүүрэн одонтой эхчүүд. Зогсоол хайсан машин пиг. Алхаад очлоо. Гэтэл Цогтбаяр ах гүүр давж чадалгүй нам зогсчээ. Би ч алхсаар дөхөж очив. Зүймэл Ном-д маань зурсан зургаа нийтлэхийг Цогтбаяр ах зөвшөөрсөн юм. Би ч гэсэн номоо барих санаатай уулзсан хэрэг. Ах надад “Үндсэн хуулийн эх сурвалж” хэмээх шоголтой номыг бэлэглэлээ. Бариад явахад хүнд.

“Ачааны хүндийг үүрэх цаг та нарын үед иржээ. Үндсэн хуулиа зоригтой өөрчлөөд ирээдүйгээ авраарай” гэж ах өгүүлэв. Маш том урам, маш их хариуцлага. Номын 1-р дэвтрийг дэлгэв. 1990 оны сонгуулиар бүрдсэн АИХ-ын 430 депутатыг хүлээн зөвшөөрүүлэх тогтоолыг Ж.Гүррагчаа өргөн барьснаар эхэлж байна. 1990 он түүх болон улирчээ. Түүхээсээ суралцах нь туйлаас чухал.