Японы Камакүрагийн үеийн лам Камоно Чёомэйгийн (鴨長明) 1212 онд туурвисан “Дөрвөлжин асрын тэмдэглэл” (方丈記) хэмээх эсээ их алдартай. Буддизмын хоосон чанар (無常), цаг үеийн үйл явдал, байгалийн гамшиг, эрх мэдлээс ангид дөрвөлжин өмбөлдөө “зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг сууж” гэгээрэлд хүрэхүйн философийг хүүрнэсэн гайхамшигтай бүтээл. Уг бүтээл монгол хэлнээ одоо болтол орчуулагдаагүй. Эхний хэдхэн мөрийг нь орчуулах гээд үзье.“Голын урсгал тасрахгүй урсавч энэ нь урьдын ус биш ажгуу. Тохойрсон газарт хөвөх усны хөөс нэг сарниж, нэг үүсэж, нэгэн газартаа удаан тогтоно гэж үгүй. Эргэх хорвоогийн хүмүүн хийгээд хүмүүний орон ч үүнтэй агаар нэг.

”ゆく河の流れは絶えずして、しかももとの水にあらず。よどみに浮かぶうたかたは、かつ消えかつ結びて、久しくとどまりたるためしなし。世の中にある人とすみかと、またかくのごとし。

Зургийг:https://benesse.jp/contents/history/hojoki/