Өмнөх дугаарт орчуулсан вака шүлгийг олон хүн сонирхож коментоо ирүүлжээ. Талархал илэрхийлье. Энэ удаад Японы эртний сурвалжит гэр бүлээс гаралтай Фүживарано Ёшитака (藤原義孝 954-974 он) хэмээх яруу найрагчийн “Эрт эдүгээгийн вака шүлгийн чуулган” (古今和歌集) хэмээх шүлгийн цоморлигт орсон нэг шад шүлгийг утгачлан орчуулав.

Ийм гоёмсог шүлгийг үлдээгээд Фүживарано Ёшитака 20 насандаа халдварт өвчнөөр өөд болжээ. Вака шүлэг гэдэг сэтгэлийн урлан юм.

君がため 

惜しからざりし命さへ 

長くもがなと思ひけるかな

 Чиний төлөө хайрлаагүй амиа

 Чамтай учирснаас хойш

 Чадлаараа уртасгахыг хүсдэг боллоо.  

Жич: Фүживарано Ёшитакагийн зураг болон тус шүлгийг ашигласан “Тоокэн ранбү” (刀剣乱舞) тоглоомын зургийг нийтлэв.