Богд ууланд гарсан галыг залуус гар нийлэн унтраажээ. Залуусаараа бахархав. Бидний ирээдүй гэрэлтэй байна. Шинэ цагийн залууст хэдэн онцлог байна.

1. Тэд хог хаядаггүй. Тэд хээр хөсөр хаясан хогийг цуглуулан авчирч тал нутгаа цэвэрлэдэг.

2. Тэд хатуу сархад уудаггүй. Өндөр градустай согтууруулах ундаа хэрэглэх явдал залуусын дунд эрс багассан.

3. Тэд сайн дурын ажил хийдэг. Хийхдээ дуртай. Фэйсбүүк зэргээр холбогдон групп үүсгэж, хамтдаа үйлдэл хийдэг. Энд түймэр унтраасан мотоциклтэй олон залуус үүний жишээ.

4. Зодоон цохион хийх нь эрс цөөрсөн. Бидний үеийнхэн шиг лав биш. Зэрлэг балмад ааш бидний үеэр дуусгавар болог.

5. Тэд байгаль орчноо хайрладаг. Дэлхийн дулааралтай тэмцэх, энгийн төсөр амьдрахыг тэд таашааж, түүнийгээ ч биелүүлж байна.

6. Тэд өндөр боловсролтой болсон. Хувийн, хувьсгалын, гадаад, дотоодын олон сургуульд, олон газарт тэд бидний мөрөөддөг байсан боловсролыг эзэмшжээ. Гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг, бичдэг залуус маш олон болжээ.

Сайхан залуус өндийжээ. Эх орны минь ирээдүй өөдрөг байнам.