Богд хаант Монгол Улсыг зарлан тунхагласан энэ билэгт сайн өдөр ХҮН-ын төлөөлөх зөвлөлийн гишүүд цуглаж, “Улс төрийн намын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцав. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хуулийн төслийг ярилаа. Улс төрийн салбарт тэргүүлдэг судлаачид уг төслийг боловсруулахад оролцжээ. Намын санхүүжилт, ил тод байдал, хариуцлага, тогтвортой үйл ажиллагааг дэмжсэн сайн төсөл болсон шиг санагдав. Уг хуулиар бол компани доторх болон гэр бүлийн шинжтэй намууд аяндаа хумигдах бололтой.

Улс төрийн нам эрүүлжих нь ардчиллыг бэхжүүлж, Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулна. Хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгуульд оруулж ирэн холимог байдлаар явуулахад улс төрийн намуудыг бодлогын нам, ардчилсан институц болгон хөгжүүлэх нь чухал байгаа юм. Хуулийн төсөл үүнд чиглэж буй нь сайшаалтай.

Тогмидын Доржханд