Хэд хоногийн өмнө Даваадалай Дэкирү-Япон хэл сургалтын төвд ирэв. Тэрбээр үе дамжсан төмөр замын инженер. Инженерийн сэтгэлгээгээр хөгжлийг ярьсан нь сонирхол татаад өчигдөр оффис дээр нь очлоо.

Доктор Эрдэнээ, Ариунтуяа нартай ярилцлаа. Эрдэнээ доктор хог хаягдлын менежментийн талаар ном бичжээ. Монгол хүн бүр хоногт 2.6 кг хог хаядаг нь дэлхийд дээрээсээ 12-т ордог ажээ. Хог хаягдлаа дахин боловсруулж, дахин хэрэглэдэг, хорогдуулан багасгадаг байх нь цэвэр орчин, хамжааргатай амьдрал, байгальд ээлтэй, хариуцлагатай иргэн, авлигагүй нийгмийг бий болгодог гэдэгт би итгэдэг.

Улсын хөгжилд монгол инженерүүдийн ур ухаан шингэх цаг иржээ.