Яг нэг жилийн өмнө энэ өдөр сонгуулийнхаа дүнг дуулчхаад сонгогч нартаа талархал илэрхийлэн ингээд алхаад явж байжээ. Улс төрд алхаж орсон хүн "анхны бодол сэтгэл"-ээ мартахгүй явах нь чухал гэж боддог. Монголын боловсрол, шударга ёс, ирээдүйдээ итгэх итгэлээс ард түмний аз жаргалтай амьдрал цогцолно гэдэгт би хатуу итгэдэг. Энэ бодлоо өчүүхэн ч өөрчлөөгүй ээ. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч тангаргаа өргөлөө. Халдварын нөхцөл байдал хаа хаанаа хүнд байна. Эрх мэдлийг атгаж буй Төр иргэддээ ч, өөртөө ч алагчлалгүй хандаж, ил тод байх нь чухал. Эрх мэдэл зөвхөн иргэдээс урган гардгийг ч мартах учиргүй ээ.  Иргэдийн дуу хоолой болж зүтгэсээр байх болно.