Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнөөдөр Нийслэлийн Соёл урлагийн газрын ажлын явцтай танилцаж, Улаанбаатар хотын музейд ажиллав. Тус музей 3400 үзмэртэй боловч танхим нь жижигдэж, ердөө 130-аадыг л олон нийтэд үзүүлдэг ажээ.

Музейн дарга Даваасүрэн Улаанбаатар хотын нүүр царай болсон уг музейн анхны барилгыг хадгалан орчин үеийн болгож барихад шаардлагатайг дурдаад зураг төсөл нь бэлэн болсон бөгөөд барилгын ажилд 6.7 тэрбум төгрөг шаардлагатайг бидэнд өгүүлэв.

Нийслэлийн соёл урлагийн хөгжил Монгол улсын нүүр царай. Энэ салбарын өндөр хөгжил боловсрол, аялал жуулчлалд эергээр нөлөөлнө.