1990 оны 11-р сард БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улсын их цаазын төслийг ард нийтээр хэлэлцүүлсэн дүн, шинэ төслийн талаар АИХ-д тайлагнажээ. Сонирхолтой мөр байна.

"Улсын Их Хурал 76 гишүүнээс бүрдэх юм...УИХ-ын нэг гишүүн нь 28-аас 30 мянган хүнийг...төлөөлөхөөр байгаа нь дэлхийн улсуудын жишигтэй дүйж байгаа юм" гэжээ. (Үндсэн хуулийн эх сурвалж I боть, 2022 он, НЭПКО, 186-р тал)

Тэр үед Монгол Улс 2 сая хүнтэй байсан бол одоо 3.4 сая болжээ. Үүнийг 76-д хуваавал нэг гишүүн 45 мянган хүнийг төлөөлөхөөр болжээ.  Цаг өөрчлөгдөв. Дагаад хууль өөрчлөгдөх нь зүй.