Овен Хьюсийн "Төрийн захиргаанаас Нийтийн удирдлагад" ном нь төрийн захиргаа судлалыг сонирхогч болон төрийн албан хаагчдын хэрэгцээнд нийцсэн шинэлэг, иж бүрэн шинжтэй бүтээл болжээ. Үзэл санааны суурь өөрчлөлт болсныг энэ номыг хянан тохиолдуулах үедээ илүү мэдэрсэн билээ. Өнөөдөр Төрийн албаны зөвлөлд очиж 2000 гаруй төрийн албан хаагчдад тус номыг орчуулгын редакторын хувиар танилцуулав. Номыг Монголын бүх төрийн албан хаагчид, энэ салбарын оюутан залуус уншиж хэрэглэхийг хүснэ.