Баянзүрх дүүрэгт Сайн Сургуулийг Таны Дэргэд ТББ - The Good School Near You NGO, Good school-н шугамаар “Тэгш боломж” төслийг Баянзүрх дүүрэгтэйгээ хамтран хэрэгжүүлж байна. Тус төсөлд БЗД-ийн 85,87,88,120,126,142, Амгалан ЦС-ийн 12-р ангийн сурагчид хамрагдаж буй юм. Тэд онлайнаар ЭЕШ-ын бэлтгэлд суралцаж байгаа болно. Сайн багш хаана байна, тэнд сайн сургууль бий болдог. Өнөөдөр Гачууртын 85-р сургуульд хүүхдүүд маань мат, физик, хими, биологи, англи хэл, нийгмийн ухааны багш нартайгаа уулзаж, зөвлөгөө авлаа. 85-р сургууль Баянзүрх хайрхны өвөр, Туул голын хөвөө гэсэн байгалийн сайханд байдаг сургууль. Дулмаа захиралтай тус сургууль энэ онд 60 жилийн ойгоо угтаж байна. Боловсрол дэлгэрэг!