Сайн Сургуулийг Таны Дэргэд ТББ - The Good School Near You NGO ТББ-ын шугамаар сайн сургуулийн менежмент, сургууль эцэг эхийн хамтын ажиллагаа,  хүүхдийн хөгжлийн талаар тогтмол сургалт хийж ирэв.

Өчигдөр буюу 3-р сарын 23-нд Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн төгсөгч Тогтохбаясгалан болон сургуулийн захиргааны хүсэлтээр мэндлэх хүндлэх ёс, өөрийгөө дайчлан суралцах талаар сурагчдад зориулан лекц уншив.

Нүд нь гялалзсан, сурах эрмэлзлээ бадраасан хүүхдүүдтэй уулзах сайхан. Асуулт асуухаар хүүхдүүд гарч ирэн дугаарлан зогссон мөчийг эргэн санах сайхан. Өөрийгөө японоор танилцуулсан 9б ангийн сурагч Батзулын Хонгорзулд Дэкирү-Япон хэл сургалтын төв-д нэг сар үнэгүй сурах эрхийн бичиг гардуулав.

Ийм дурсамжтай мөчийг бэлэглэсэн Ганбаатарын Тогтохбаясгалан, 92-р сургууль, Baatar Bolortuya баярлалаа.