Сөгнөгөрийн голын дэргэд хэд хоног саатав. “Сөгнөгөрийн голын ус нь Сэрүү татаад урсана даа хө” гэж дуулдаг.

Намрын зүсрээ бороотой өдрүүд таарлаа. Намираа бороо майхан нүдэж, намайг чамайг бүүвэйлнэ.

Алсын ууланд үүл орооцолдож, “...хоёр нэг цаг болоод үүгээр орох ч болзошгүй...” болсон үед голын эрэгт сууж зургаа татууллаа.

Асралт хайрханаас эх авдаг Сөгнөгөрийн гол тал нугыг умдаалан Хараа голыг зүглэнэ. Эндээс хойш 40 км-т алдарт Ноён уул бий. Ноён ууланд хүннү дээдсийн минь өв бий. Уул ус тэгширсэн энэ Хангайд хүчирхэг Хүн гүрний язгууртнууд ясаа тавьжээ. Булшнаас эртний Ромын бараа олддог нь сонирхолтой. Бидний дээдэс дэлхийтэй харилцаж байсан жишээ мөн.