Шинкай Макото (新海誠) гэдэг Японы алдарт анимэгийн зохиолч байдаг. Түүний “Үгийн цэцэрлэг” (言の葉の庭)хэмээх хайр сэтгэлийн сэдэвтэй тууж бий. Уншихад цаанаа л гоёмсог. Ийм нэртэй хүүхэлдэйн кино нь бас бий.

 Уг бүтээлд 960 онд бичигдсэн “Түмэн үгсийн чуулган” (万葉集) -аас авсан тансаг шүлгүүд байдаг юм. Нэг шүлгийг нь авч утгачлан орчуулъя. Орчин үеийн япон хэлнээ хэрхэн буулгасан, яаж дуудаж уншдаг, мөн хэн гэдэг яруу найрагчийнх гэдгийг та өөрөө хайж олоорой. Шүлэг гэдэг сэтгэлийн амирлал.

雷神の 少し響みて

さし曇り

雨もふらぬか

君を留めむ

       雷神の

        少し響みて

         ふらずとも

          吾は留らむ

           妹し留めば

Тэнгэр дуугарсхийж,

Тэндээ бас бүрхэсхийж

Тэгээд бороо дусаасай

Тэгвэл та дэргэд минь үлдэнэ дээ.    

         Тэнгэр дуугарсхийж,      

         Тэндээ бас бүрхэсхийж    

         Тэгээд бороо дусахгүй ч гэсэн    

         Тэгж чи минь хүсвээс    

        Дэргэд чинь би үлдье.