Шавь холоос ирэх сайхан. Намуун (Namuun Nyamerdene) маань Шинэ Монгол сургуулийн 16-р үеийн төгсөгч. Энэ жил Ёкохамагийн улсын их сургуульд зам гүүрийн чиглэлээр 4-р курсэд сурч байна. Бид 2018 онд Японы их дээд сургуульд орсон 16-р үеийнхнийхээ тухай, Японд шавь нартайгаа өнгөрүүлсэн нэг сарын тухай ярилцав. Намуун маань далайн ус, хаягдал ашиглан бетон зуурмаг хийх судалгааг хийж байгаа ажээ. Энэ төрлийн судалгааг дэлхий дээр хийж байгаа цөөн судлаачийн нэг болжээ. Эмэгтэй хүүхэд өөрөө бетон зуурах, зөөх ажлыг гарддаг нь бэрх гэж надад өгүүлэв. Шавиараа бахархаж байна. Монголын ирээдүйг гэрэлтүүлээрэй.Гашшюкүгийн үед хамтдаа иддэг байсан амттанаар дайлсанд баярлалаа.

#ШинэМонголТөгсөгч