Good school, Сайн Сургуулийг Таны Дэргэд ТББ - The Good School Near You NGO байгууллага Архангай аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй 12-р ангийн сурагчдыг ЭЕШ-тад бэлдэх онлайн сургалтыг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод багш нарынхаа хамт очиж сурагчидтайгаа уулзав. Багш сурагч хоёр нэгэн зүгт хандвал боловсрол тэнд цэцэглэнэ. Сайн багшийг цахимаар хүргэх нь #EdTech -ийн гол утга учир билээ. Төслийг санаачлан бидэнтэй хамтран хэрэгжүүлж буй Архангай аймгийн Засаг дарга Batjargal Mishka-д талархал илэрхийлье.