Алма-Ата хотоос онлайнаар зохион байгуулсан “International Mathematics Physics And Computer Science Teachers and Trainers Olympiad”-ийн 2022 оны олимпиадад математикийн төрлөөр алтан медал авсан 1-р сургуулийн тооны багш Сэр-Очиртоо баяр хүргэе. Монголын багш нар чадавхижиж, урагшаа хөгжиж байна. Бид “Сайн сургуулийг таны дэргэд” байгууллагаараа дамжуулан чадварлаг багш нарыг Монгол Улсын өнцөг булан бүрт цахимаар хүргэнэ ээ. Сайн багш хаана байна, тэнд сайн боловсрол цэцэглэнэ.