Нэрт орчуулагч Ж.Гэндэндарам гуай “Билгүүн гүүш” цолыг гардан авч, О.Чинбаяр Орчуулагчдын эвлэлийн уралдааны дэд байрын шагнал, Д.Болдбаатар багш Хятадын утга зохиолд оруулсан гарамгай хувь нэмрийн шагналыг тус тус авчээ.

Орчуулагч хүн Монгол гэдэг агуу ертөнц  дээр сурсан орныхоо хэл соёл хэмээх том ертөнцийг багтааж явдаг. Том орчуулагч нарын бүтээлд сүрдэж, сүүдэр юунд нь багтав.

“Энх-Амгалан хааны захидлууд” номыг орчуулсны дараа Аким гуай “Орчуулагчдын найранд хөл махтай ирж болно” гэсэн үгээр мялааж, надад их урам өгч билээ. Өнөөдөр Аким гуайгаас дараагийн урмын үгийг авч, орчуулгынх нь бүтээлийг гардан авлаа. Мөн Чинзориг орчуулагчаас “Андрей Белыйгийн “Петербүрг” бүтээлийг гардан авлаа.

Монгол хэлний оюуны өв улам дэлгэрэг! Ийм сайхан боломж олгосон Пүрэвцогт  анддаа баярлалаа. Мөхөс миний чадан ядан орчуулсан #МянганТогоруу -г эрхэм орчуулагч ах нарт өргөн барив.

+5