Олон улсын эмч нарын баярын мэнд хүргэе. #HappyDoctorsDay.

Миний аав, ээж эмч.  Хүү маань эмч болохоор суралцаж байна. Хамаатан садандаа эмчгүй, сувилагчгүй айл бараг үгүй биз ээ. Тиймээс энэ тэмдэглэлт өдөр хүн бүрт хамаатай гэж би боддог. Эмчийг ярихад зайлшгүй сувилагч, асрагч, эм зүйч хамаатай. Яагаад гэвэл хүнийг эмчилнэ гэдэг эм зүйчээс эхлээд эмч, сувилагч, асрагч гээд бүхэл бүтэн багийн хамтын ажиллагаа учраас тэр юм.

Манайд сувилахуйн ухаан, сувилагчийн нийгмийн статус, сувилагчийн чадвар, хүнээ бэлтгэх тогтолцоо ихээхэн гажуудаж, ихээхэн доройтжээ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын энэ хэсгийг бодоцгооё, анхаарцгаая гэж уриалмаар санагдаж байна. Хэдий чадвартай эмч гайхамшигтай сайн хагалгаа хийлээ ч, сувилагч нь муу байвал хагалгааны дараах хүндрэлээр өвчтөнөө алдах аюултай. Бас төрөлжсөн клиник, өрхийн эмнэлгийн статус, үүрэг гээд энэ салбарт ярих юм зөндөө бий.

Баяр хүргээд өнгөрөх төдий бус салбараа ярьдаг, боддог, сайжруулахаар хамтардаг өдөр байгаасай гэж хүснэ.