Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын төлөөлөгч Тэрбишийн Отгонболд-ын хамт Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвийн (НЖДҮҮДТ) үйл ажиллагаатай танилцав. Бидэнд үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцуулсан Gangamurun Ganbaatar даргад юуны түрүүнд талархал илэрхийлье. Ковидын ид дэгдэлт, хөл хорионы хүнд үед нийслэлд байгаа ЖДҮҮ-ний 96 хувь нь ноцтой алдагдал хүлээж, үйл ажиллагаа нь бэрхшээлтэй болжээ. Энэ хүнд хэцүү цаг үед ЖДҮҮ-г дэмжих зээлийн санг нэмэгдүүлэх, ЖДҮҮ-г зах зээлтэй холбож дэмжих зэрэг тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа НЖДҮҮДТ-ийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.