Өнөөдөр НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны ээлжит хуралдаан болов.

"Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, төрөөс жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлогын хэрэгжилт"-ийг Нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга З.Төмөртөмөө танилцуулав.

Миний зүгээс цэцэрлэг болон бага сургуулийн багш нарын хүйсийн харьцаа тэнцвэргүй байгаа, мөн нөхөн үржихүйн боловсролыг анхаарах цаг болсныг хөндөв.Нийгэмд болон иргэдэд тулгарч буй бэрхшээлүүдийг хамтдаа шийдвэрлэх гарц, шийдлийг олох нь бидний үүрэг билээ.

Тус хороонд харъяалагддаг 10 агентлагийн ажлыг уялдаа холбоотой, оновчтой чиглүүлэхэд анхаарч ажиллана.