Цаг үеэ гэж. 1775 онд эхэлсэн Америкийн тусгаар тогтнолын дайны үеийн зурагт хуудсыг нийтлэв. Англи цэргүүд америк эх оронч бүсгүйд хүчээр цай уулгаж байна.

Америкийн эх орончид цай ачиж ирсэн Британийн хөлөг онгоцыг дайрч, бүх цайг далайд хаяснаар уг дайны гал дүрэлзсэн юм. Их Британи Америкт маш өндөр цайны татвар оноосон нь угаас тусгаар тогтнохыг эрмэлзэж байсан тэднийг зэвсэглэн босгоход хүргэв. Америк даяар Англиас орж ирсэн цайг бойкотолж, цай уухгүй байх эмэгтэйчүүдийн хөдөлгөөн хүртэл өрнөлөө.

Уг зураг чухам тэр үед зурагдаж, эмэгтэйчүүдийг нь доромжлон цай хүчээр уулгаж байгаа британичуудын түрэмгийллийг эсэргүүцэх ард түмний хилэнг бадраажээ.  

Нийгмийн сэтгэхүй тухайн цаг үедээ захирагддаг. Бидний монголчууд ч үүнийг тойроогүй ээ. Фэйсбүүкийн шууралтуудыг харахад яагаад ч юм энэ зураг санаанд буугаад байдаг юм.