12-р сарын 29-ний өдөр. 109 жилийн өмнөх энэ өдөр монголчууд бид Чин улсаас тусгаар тогтнож, Богд  хаант Монгол Улсыг тунхаглаж байв. 8-р Богд тэнгэрийн цаг болсныг тунхаглан зарлаж, лүндэн буулган тусгаар тогтнолын энэхүү хөдөлгөөнийг удирдсан явдал монголчуудын үндэсний ухамсрыг сэргээсэн маш чухал үйл явдал болсон билээ. 2020 оны 12-р сарын 29-ний өдөр Монголын эзэнт гүрний нийслэл Хархориныг сэргээн барьсныг олон түмэнд дэлгэн толилуулах тэмдэглэлт өдөр болно. Энэ өдөр МУИС, Дижитал Солюшнс компанийн чадварлаг залуусын виртуал бодит ертөнцөд (VR) сэргээн барьсан Хархориныг бид нүдээр үзэж болох нь.Хархорин тухайн үедээ дэлхийн нийслэл болж байв. 21-р зууны өнөөдөр ч хоорондоо дайсагнаж буй ислам, христ, буддизм, даосизмын олон шашин Монголын хааны ивээлд багтаж, хотын хэрмийн дотор нэг дор зэрэгцэн оршиж байсан нь гайхалтай түүх билээ. Уг VR ертөнцийг бүтээх явцад нь үзэх боломж надад тохиосон юм. Хархоринд байсан даогийн өндөр асарт авираад үчимбэрээ зугаалуулж яваа эрхэмсэг авхай нарыг сонирхон ажиж билээ. Тэгээд эргэн тойрны өндөр гүвээнд хормын төдийд очиж, салхи исгэрэхийг чагнаархаад, хэрмийн дээгүүр аялж, алдарт мөнгөн модны дэргэд хэдэнтээ очсоноо нуулгүй өчсү.Хархорины виртуал нээлтэд тавтай морилохыг эрхэм таныг урьж байна. Enkhbayar Altantsetseg багш болон багийн хамт олонд нь баяр хүргэе.