Өчигдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан Мэндбаяр надад гарын бэлэг хүргэж ирэв. Хэд хоногийн өмнө “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”-д хамрагдсан оюутнуудад зориулан яриа хийсэн юм. Үүнд талархал илэрхийлэн, Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”-ийг ирүүлжээ. Тайлбар толь бол хүн бүрийн гар доор байх ёстой шадар туслах гэж би боддог. Эх хэлнийхээ далайгаас шүүрдэж, оновчтой үгийг зохих газарт нь хэрэглэвээс утга гүнзгийрч, найруулга чамбайрдаг. Ийм сайхан бэлэг ирүүлсэнд их баярлалаа.