Анд Лодойравсалд #Нүсэрбустөсөр, #Зэрлэггалуу номоо барив. Анд маань “Нүсэр бус төсөр” номын хуудаснаа дараах байдлаар орсон юм. …Би ер нь нохойноос айдаг. Баянхошуунд байхдаа ус зөөж яваад нохойд уруулснаас хойш нохой харахаараа жийрхдэг болчихсон юм. Хэдэн жилийн өмнө анд Лодойравсалын гэр бүлийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумаар аялж явахдаа зам асуух санаатай машинаасаа буугаад айл руу алхтал таван хар нохой үсрээд ирдэг байгаа. Эргэж хараад эг маггүй л зугтлаа. Машиндаа яаж орсноо ч сайн санадаггүй юм. Намайг зугтчихаар Ло ч араас даган гүйжээ. Зам асуухаар гарсан хоёр ухаан зулаггүй зугтаж ирснийг манай Туул, Ло-гийн эхнэр Наска нар одоо ч шоолон ярьдаг…” (19-р хуудас)