Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын Хүний хөгжлийн хороо өчигдөр Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын харьяа Дүнжингарав дахь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ажиллав. Тус газрын дарга Нямдорж бидэнд ажлаа танилцуулав. Энд ажилд зуучилдаг хувийн болон төрийн өмчийн төвүүд байдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй байх. Ажил зуучлуулах хүнд ээлтэй, таатай орчин, сайн үйлчилгээ байдаг юм байна.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь нэн чухал. Энэ нь #ХаламжаасХөдөлмөрт бодлогын үндэс болох учиртай.

НДШ-ийн 50%-ийг буцааж байхаар залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ажлын байр олгогч нартаа чиглэсэн бодлогод шилжье. 16-22 насны залуучууд цагийн хөдөлмөр эрхэлж, сард 1 сая хүртэл төгрөгийн орлого олбол шимтгэлээс 100 хувь чөлөөлье.