🔰

Баянзүрх дүүргийн 25-р хороонд Сэлбэ голын эрэг дээр UB tower барилгын хажууд 16 давхар орон сууц барих барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан ойр орчмын оршин суугчидтай ХҮН-аас сонгогдсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгч Доноровын Гантулга - Gantulga Donorov болон миний бие, дүүргийн иргэдийн төлөөлөгч Avirmed Otgonbayar нар уулзав. 83б, 84, Сэлбэ хотхон, UB Tower-т оффис эзэмшигч нараас гадна 25-р хорооны бусад газраас иргэд ирсэн байв. Тэдний хүсэл бидэнтэй адил юм. 25-р хорооны Чулуун ширэнгэд дахин барилга барих зөвшөөрөл өгөхгүй байх.

🔰

Харамсалтай нь, 13-р хороололд газар өмчилсөн иргэд орон сууцны барилгын зөвшөөрөл хүсэж, Хот төлөвлөлт, хөгжлийн газраас барилга барих зөвшөөрөл авсаар иржээ. Өнөөдрийн хуралд тус агентлагийн орлогч дарга Шижирбаяр мэргэжилтний хамт оролцов. Нөхцөл байдал дараах байдалтай байна.

1. Дээрх газарт 2019 оноос иргэд барилга бариулахыг эсэргүүцэж шүүхэд хандсан боловч шүүх газар олголт, барилга барих зөвшөөрлийг хууль ёсны гэж үзэн иргэдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

2. Бидний зүгээс газар олголт, барилгын зөвшөөрөлтэй холбоотой баримт бичгүүдийг цуглуулж нягтлахад хууль журамд нийцүүлэн авсан байв. Тэгвэл яах вэ? Нүдэн дээр иргэд нийтийн эзэмшлийн талбайгүй болж, машины зогсоолгүй, орон сууцандаа орж гарах гарцгүй болсоор байх уу? Иргэдийн төлөөлөгчийн хувьд дараах алхмыг хийнэ.

🔰

Газар хөлдүү үед холбогдох хууль тогтоомжийг зөрчин эхлүүлсэн газар шорооны ажлыг шалгуулах хүсэлтийг холбогдох байгууллагад тавих. Хөлдүү газарт эхлүүлсэн газар шорооны ажил ойр орчмын барилгыг доргиож иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

🔰

БЗД-ийн 25-р хороонд барилга барих зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хориглох арга хэмжээг авахуулах.

🔰

Иргэдийн дуу хоолойг сонсож шийдвэр гаргадаг төрийн захиргааны үйл ажиллагааг шаардах зэрэг болно. Иргэд амгалан бол улс амгалан.