ХҮН намыг УИХ-д суудалтай болгосон Доржханд даргад чин сэтгэлээсээ баяр хүргэе. Тууштай, мэдрэмжтэй, зоригтой, аливаад чин сэтгэлээсээ ханддаг түүнийг би Монгол орныг авч явах удирдагчийн нэг гэж хүндэлж явдаг. Доржхандын эдийн засаг, төсвийн мэдлэг, шулуун яриа, хэлэлцээ хийх чадвар улс оронд үнэхээр хэрэгтэй. КОВИД-ын хорио эхэлсэн үед төсөв тодотгох шаардлагыг улс төрийн олон хүчнээс хамгийн түрүүнд ХҮН нам Засгийн газраас шаардаж байв. Тухайн үед Доржханд төсвийн номыг барьж байгаад төсвийн эх үүсвэрүүдийг тэр дор нь тодруулж байхыг хараад өөрийн эрхгүй бахархаж байсан билээ. Ийм боловсон хүчин ХҮН намыг төлөөлөн УИХ-д суув. Ард түмэн хүрээлж, ХҮН намын хүчирхэг, шинэлэг боловсон хүчнүүд, эв нэгдэлтэй институц түүнийг мөрлөн дэмнэж байна. "Ганц дайчин ганцдахгүй ээ".