Сайн Сургуулийг Таны Дэргэд ТББ - The Good School Near You NGO-ийн ээлжит лекцийн хүрээнд Нийслэлийн БГД-ийн “Эрдмийн ундраа” цогцолборын 54-р сургуулийн япон хэлний ангийн хүүхдүүдтэй уулзав. Enkhpurev Tuvshintugs тэргүүтэй туршлагатай багш нар япон хэлийг нь заадаг ажээ. Хүүхдүүд сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байна.

Бид япон хэлний онцлог болон хэрхэн үр дүнтэй сурах, хэрхэн чин сэтгэлээсээ мэрийж, богино хугацаанд үр дүнд хүрэх талаар ярилцав. Уулзалтын төгсгөлд хүүхдүүд надад “Бяцхан дэлхий” дууг японоор дуулж өгөв. Энэ танхимаас Монголын ирээдүйг авч явах хөгжлийн эзэд мэндлэх болтугай.